HOME > トピックス > Зүүн өмнөд япон дахь их газар хөдлөлт болон японы эдийн засгийн байдал

Зүүн өмнөд япон дахь их газар хөдлөлт болон японы эдийн засгийн байдал


Зүүн өмнөд япон дахь их газар хөдлөлт болон японы эдийн засгийн байдал

1. Газар хөдлөлтийн улмаас үүссэн японы нийгэм дэх сул тал
Ойролцоогоор 230,000 хүн нас барж сураггүй алга болсон. Газар хөдлөлтийн урьдчилсан мэдээ байсангүй талаар олон шүүмжлэл гараад байна. “Бүх зүйлийг шинжлэх ухаан техник технологиор тайлбарлаж чадах уу?”, “Даван туулж чадах уу?” гэсэн асуултууд гарч ирсэн.
Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхой болоогүй зүйлүүд олон байгаа. Гэхдээ Хоккайдо их сургуулийн Хэкикосүкэ профессор “ энэ их газар хөдлөлт болохоос 40 минутын өмнө агаараас 300 км.т ионжилтын электроны хэмжээ огцом өссөнийг илрүүлсэн. Энэ нь Чилийн газар хөдлөлт болон Суматра арлын газар хөдлөлтөнд ч адилхан илэрсэн байна.
Тухайн үед энэ чухал мэдээлэл нь засгийн газарт хүргэгдээгүй. Бүх мэдээ мэдээллийг ил тодорхой болговол хамгийн зөв оновчтой арга зам биш юм.
Олон улсын ханшийн хэлбэлзлийн зөрүүнээс ашиг олох шугамаар газар хөдлөлтийн дараах үймээн самууны үед японы хувьцааг их хэмжээгээр зарж ашиг олсон. Эдийн засгийн өсөлтийн хувийн уналт нь дайны дараах хамгийн муу үе рүү чиглэж байна.
Гамшигийн бүс нутагт 3 сарын дотор 100 гаруй компани, байгууллага дампуурсан бол харин 1995 оны Осака Кообэгийн их газар хөдлөлтөөр 6 сарын дотор 100 гаруй компани, байгууллага дампуурсан. .
Энэ жилийн зун цахилгаан эрчим хүчний дутагдлын улмаас 120,000 гаруй хүн ам хорогдоно гэсэн тооцоо байна. Энэ зун эрчим хүчний нийлүүлэлтийн хүчин чадал эрэлтийг давж чадах нь зөвхөн Чюүкокү цахилгаан станц юм. Эрчим хүчний дутагдал нь зөвхөн энэ зунаар тогтохгүй бүх бүс нутагт нөлөөлнө. Тэр бол дахин атомын цахилгаан станц дэлбэрэх аюул байгаа гэсэн үг юм. Улс даяар хэрэглэж буй цахилгаан эрчим хүчний 29 хувийг атомын цахилгаан станц, 69 хувийг галын эрчим хүчний цахилгаан станц, үлдсэн 1 хувийг байгалийн энергийг ашиглаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа. Кансай цахилгаан станцын эрчим хүчний ойролцоогоор 55 хувийг атомын цахилгаан станцаар хангаж байна.
 “Японд бараа бүтээгдэхүүн үргэлжлүүлэн үйлдвэрлэхэд хязгаарлагдмал байна” гэж Тоёота корпорацийн гүйцэхгэх захирал өгүүлж байна.
 Хувьцааны үнийн уналт болон иений ханш чангарах
Мөнгөн хөрөнгөө иенээр эзэмших гэсэн хүсэл сонирхол нь иений үнэ чангарахад нөлөөлж буй гол шалтгаан болж байна. (Осака Кообэгийн их газар хөдлөлтөөр тухайн үед 1 ам.доллар 70 иентэй тэнцэж байсан.)Дахин сэргээн босголтоор эдийн засгийн байдал сэргэх үү? эсвэл уналтанд орох уу? Атомын цахилгаан станц нь эрчим хүч үйлдвэрлэх өртөг зардал хямд тусаж байгаагаараа үр ашигтай юм.
 Засгийн газар, хэвлэл мэдээлэл, эрдэмтэд ч гэсэн газар хөдлөлтийн гамшигийн голомт болон атомын цахилгаан станц дэлбэрсэн голомт газраас бүх ажлаа эхлүүлэх ёстой. Ерөнхий сайдын хамгийн том алдаа бол Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ойр орчим дахь цацрагт идэвхит бодисын хэмжээний мэдээллийг оройтуулж, ойр орчимын ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх зааврыг оройтуулсан явдал юм. Жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдүүдэд хүндээр нөлөөлж байгаа нь сэтгэл түгшээж байна.
 Цахилгаан эрчим хүчний 10 станц, эдийн засаг үйлдвэрлэлийн яам болон ерөнхий сайдын хооронд байгалийн энерги (Европын улс орнуудад хэрэгжиж байгаа загвар болох хувийн хэвшилийн цахилгаан эрчим хүчний компанийг өрсөлдөөнд оролцуулдаг)шинэ арга замыг хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй үлдэж байна.
 Бага дунд ахлах сургуулийн сурагчдын асуултанд хариулах нь чухал юм.
“Атомын цахилгаан станцын осолын талаар авч хэрэгжүүлэх бодлого яагаад хангалттай бус байсан бэ?”
“Фүкүшимагийн атомын цахилгаан станцын осолыг шийдвэрлэж чадах уу?”
“Гамшигийн хохирогчид болон атомын цахилгаан станцаас дүрвэгсдэд нөхөн олговор олгох болов уу?”
“Япон улс усанд автан живэх үү?”










Японы эдийн засгийн тоон үзүүлэлт
Хувьцаа, бэлэн бүтээгдэхүүн, эд хөрөнгө, үнэт цаас...........
...........гадаад дах хөрөнгө 270 миллиард иен
...........дотоод дах хөрөнгө 8000 миллиард иен
Таваар болон мөнгөний урсгал.............дотоодын нийт бүтээгдэхүүн 500 миллиард иен
Улс болон орон нутгийн зээлийн мөнгөн дүн........... 1300 миллиард иен
Эдгээр тоон үзүүлэлтээс харахад хэрэглээний татварыг нэмэгдүүлэх үндэслэл хаана байна вэ?

Гадаад улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн (IMF 2010 оны сүүлийн үзүүлэлт)
Бүх дэлхий 62,9 миллиард доллар
Ёвропын орнууд 16,2 миллиард доллар
Америкийн нэгдсэн улс 14,6 миллиард доллар
Хятад 5,8 миллиард доллар
Япон 5,4 миллиард доллар
Герман 3,3 миллиард доллар
Франц 2,5 миллиард доллар
Англи 2,2 миллиард доллар
Бразил 2,0 миллиард доллар
Итали 2,0 миллиард доллар
Канад 1,5 миллиард доллар
Энэтхэг 1,5 миллиард доллар
Орос 1,4 миллиард доллар
Солонгос 1,0 миллиард доллар
Тайвань 0,4 миллиард доллар
Грек 0,3 миллиард доллар








2. Атомын цахилгаан станцыг тойрсон мөнгөний асуудлууд
Ерөнхий боловсролын сургуулийн хүрээнд сурч байгаа атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн талаарх боловсрол.
Орон даяар сургуулиудад тараагдсан гарын авлага нь бага сургуулийн сурагчдын хүрээнд “Вакуваку атомын талаарх мэдлэг”, дунд сургуулийн сурагчдын хүрээнд “Өөрчлөлт буюу атомын эрчим хүч” гэсэн гарын авлагууд байдаг ч бодит байдал дээр төдийлөн хэрэглэгдээгүй байна. (Миний судалж мэдсэнээр)
Ардчилсан нам 2009 оны засгийн эрх солигдохын өмнө атомын цахилгаан станцын дэлбэрэлтийг таамаглан арга барилаа өөрчилсөн. Цахилгаан эрчим хүчний компани нь хэвлэл мэдээлэлд ч гэсэн хяналт тавьж ирсэн. Цахилгаан эрчим хүчний компани нь эдийн засаг үйлдвэрлэлийн яамны төрийн албан хаагчаас бүрэн хараат юм.
Атомын цахилгаан станцын дэлбэрэлттэй холбоотойгоор үйлдвэрлэл, үйлчилгээнд атомын цөмийн үйлдвэрлэл, эрчим хүчний үүсгүүр, шатахуун, газар барилга байгууламж, ногоон байгууламж, түүхий эд, уран зэргийг бэлтгэн хангах, хамгаалах зэрэг ажлууд гарч ирсэн.
Токио цахилгаан эрчим хүчний компаниас олгох нөхөн олговор нь “атомын цахилгаан станцын нөхөн олгох хууль” нд үндэслэн байгалийн болон хүн төрөлхтнөөс үүдэлтэй гамшигийн хохиролыг шийдвэрлэхийн тулд нөхөн олголтыг зохион байгуулах болсон.
Засгийн газраас олгох бонд, банкнаас олгох санхүүжилт, цахилгаан станц тус бүрд зарцуулах мөнгөн хөрөнгө, одоогийн Токио цахилгаан эрчим хүчний компаниас урт хугацааны эргэн төлөлттэй зээл олгох гэх мэтийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Японы эдийн засгийн судалгааны төвийн тооцоогоор (5/31)Фүкүшимагийн 1-р атомын цахилгаан станцын дэлбэрэлтээс үлдсэн суурь болон нөхөн олговорт 10 жилийн дотор 5 миллиард 7 тэрбум иенээс 20 миллиард иен зарцуулагдана.







3. Атомын цахилгаан станцын эрчим хүчний эх үүсвэрийн асуудал
Киловатт/цагт оногдох өртөг бол усан цахилгаан станцын өртөг 11,9 иен, нефтийн эх үүсгэвэрээр ажилладаг цахилгаан станцын өртөг 10,7 иен, нүүрсийн эх үүсгэвэрээр ажилладаг цахилгаан станц 6,2 иен, байгалийн газын цахилгаан станц 5,7 иен, атомын цахилгаан станц 5,3 иен зарцуулагдаг. 2004 оны цахилгаан эрчим хүчний хамтын нийгэмлэгийн тараах материал болох “ атомын цахилгаан хүчний тохиролцоо”-оос мэдэж болно. Атомын цахилгаан станцт засгийн газраас төсвөлж буй мөнгөн дүн нь 4556 зуун сая иен юм. Атомын нэг цөмийг хийхэд 3000 зуун сая иен зарцуулагддаг. Японд ажиллаж буй болон үйл ажиллагаа нь зогссон 10 цахилгаан эрчим хүчний компани ба атомын 53 цахилгаан станц байдаг. Япон улс өвөлдөө 41 сая киловайт, зундаа 60 сая киловайт цахилгаан эрчим хүчийг хэрэглэдэг. Кансай цахилгаан эрчим хүчний Фүкүи мужийн атомын цахилгаан станцт хэрвээ осол гарч цацрагт идэвхит бодис тархсан тохиолдолд Кинки бүс нутгийн ундны усны эх үүсгэвэр болох Бива нуур бохирдох гэх мэт асуудлууд гарч ирэх болно. Цахилгаан эрчим хүчний хамтын нийгэмлэгийн үзэж байгаагаар атомын цахилгаан станцын үйл ажиллагааг зогсооход 1 газарт л 550 зуун сая иен шаардлагатай. Ашиглалтын хугацаа нь дууссан 10 атомын цахилгаан станц байдаг. Атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн осолд үйлдэл гүйцэтгэх чадвартай роботыг шинээр зохион бүтээхэд 30 тэрбум иен зарцуулсан хэдий ч ашиглаж чадаагүй. 47 мужийн мэдэгдлийн дотор атомын цахилгаан станцыг зогсоох, багасгахыг хүссэн 11 мэдэгдэл байсан бөгөөд фүкүи мужийн Хинигава Казүмигийн мэдэгдэлд “улсын аюулгүй байдлын үндэс суурь нь хангалттай бус бөгөөд зогсоож байгаа атомын цахилгаан станцыг дахин ажиллуулахыг хүлээн зөвшөөрч чадахгүй “ гэсэн мэдэгдэлтэй санал нийлж байгаа 25 мэдэгдэл байсан. (Асахи сонины 6/16 нийтлэлээс)









4. Өнөөгийн нөхцөл байдлыг бүтээн байгуулалт руу чиглүүлэх
Унтарч буй лаа дахин нэг дүрэлзэн асдагтай адил Япон орон, японы ард түмний сүр хүч болон эдийн засаг заавал дахин сэргэн мандах ёстой.
Ялангуяа хамгийн их хор хохиролыг цахилгаан эрчим хүчний компани, даатгалын компани, бүс нутгийн банк санхүүгийн байгууллага, төмөр зам, автомашин, цахилгаан тоног төхөөрөмжийн компаниуд зэрэг амсаад байна.
Өнөөгийн нөхцөлд татварыг нэмэгдүүлье гэсэн санал буруу юм. Гамшигийн бүс нутаг дахь хүмүүст хандаж буй чухал тусламж нь хүний эрхийн асуудал юм. Илүү зардалыг хэмнэж зогсоох шаардлагатай байна. Өнөөг хүртэлх япончууд тансаг хангалуун орчинд амьдарч ирсэн нь асуудал болж байна.
Хувь хүмүүс мөнгөө гамнаж хэрэглэх нь сайн зүйлд хүрэхгүй боловч хуучин үе рүүгээ буцаж орох нь гэсэн үг ч биш. Өргөн цар хүрээг хамарсан Японы барилга байгууламжийг дахин сэргээн бүтээн байгуулах төлөвлөгөөнд учирч болох хор хохиролыг сайн бодож тооцоолох, зүй зохистой шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулж гаргах хэрэгтэй.
Хямралын эсрэг бодлогыг өргөн хүрээнд маш нарийн нягт тооцоолж хэрэгжүүлэх хэрэгтэй.
Францын онцгой хямралын үед ерөнхийлөгч бүх эрх мэдэл хяналтыг гартаа авч сонгуулийг ч гэсэн түр зогсоож байжээ. Европын орнуудад бол цахилгаан эрчим хүчний салбар чөлөөтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Японы улс төр, гадаад харилцаа, эдийн засгийн доройтож хямрах нь хүчтэй нөлөөлдөг.
IAEA (Олон улсын атомын цахилгаан эрчим хүчний байгууллага)-ын мэдэгдэх бичигт атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн өртөгийг бодитойгоор тодорхойлж, дэлбэрэлтийн бодит байдлыг ард түмний дунд хэлэлцүүлэх шаардлагатай гэж бичжээ.










5. Гамшиг болсон газар буюу (6сарын 15,16 өдрүүдэд Ишиномаки хот болон Сэндай хот)
Ишиномаки хот
JR сэн-иши метроны шугам нь Сэндай хотоос мацүшимакайган буудал хүртэл зам тавигдсан. Тэндээс Ишиномаки хот хүртэл автобусаар 1 цаг явдаг.
Зүүн хойд хэсгийн гамшигийн бүс нутагт 1 шугамын хэдэн зуун км-т JR-ын шугам тус бүр нь тасарсаны улмаас хэвэндээ ороход хүндрэлтэй байна. Гамшиг болохоос өмнө өөр газарт төмөр замын шугам болон буудалыг барьж байгуулах гэсэн тогтоол байгаагүйн улмаас асуудлыг шийдвэрлэж чадаагүй болохоор хүмүүс ажил, сургуульдаа явахад маш хүнд нөхцөл байдалтай байна. Ишиномаки хот дотор бол хараахан замын гэрлэн дохионы хэрэгсэл хуучин хэвэндээ орж чадаагүйн улмаас Хёого мужийн цагдаагийн газар болон Вакаяма мужийн цагдаагийн газраас тусламж дэмжлэг болгон цагдаагийн хүн хүч явуулж зам тээврийн хөдөлгөөнийг зохицуулж байсан. Цэрэг армийнхан ч гэсэн хүчин зүтгэсээр байна. Газар хөдлөлтийн гамшигийн дараах 3 сарын дотор нилээд хаягдал балгасууд байсан бөгөөд түүнийг устгаж ангилах ажлын ихэнхийг цэргийн хүчээр хийлгэсэн юм. Далайн эргийн ойролцоох японы цаасны томоохон үйлдвэр маш их хохирол амссаны сацуу үйл ажиллагааг нь хэсэг хугацаанд зогсоосон байна. Цаашлаад Нанко автомашин тээвэрлэлтийн компанийн агуулахын байрнаас зөвхөн арам нь л үлдэж, ихэнх нь цунамид урсаж үрэгдсэн. 17 метрийн өндөртэй цунами нь маш том хор хохиролыг авчирсан юм. Жёодршиншухонган сүмийн зөвхөн гол тулгуур мод л үлджээ. Христийн байр ч гэсэн томоохон хор хохирол амсжээ. Цунами нь замдаа бүрэн шатчихсан байсан Кадаваки бага сургуулийг ч гэсэн дайрсан юм. Хуучны алдартай Такарацүка дууны хамтлагын Сүзүкадэмёо болон хошин урлагын Юритоорү гуайн төрөлх сургууль байсан бөгөөд цунамигаар машинууд мөргөлдөн галт түймэр үүссэний улмаас тус сургууль үнс нурам болтлоо шатсан байна. Цаашлаад Оогава бага сургууль руу ч гэсэн чиглэжээ. Бага насны 108 хүүхэд дунд насны 84 хүүхэд нас барж, багш ажилтан 13 болон дунд насны 10 хүүхдүүд амьд эсэх нь тодорхойгүй сураггүй алга болоод байна. Багш ажилчдыг түр хорогдох байранд хүргэх нь нилээд яриа хэлэлцүүлэг болж байна. Жирийн ард иргэдийн гэр дундаас цунамид урсалгүй үлдсэн айлууд байсан боловч аль аль нь ч гэсэн үнэхээр амьдрахааргүй нөхцөл байдалтай байна. Тэр дотроо өндөр том байртай айлууд эвдэрч сүйдээгүй үлджээ. Газар хөдлөлтийг бодвол цунами нь аймшигтай байсан гэсэн үг юмаа. Тэхдээ өндөр том бат бөх барилгатай Ишиномаки хотын Улаан загалмайн эмнэлэг нь (ихэнх эмнэлгийн байгууллага нь эмчилэх боломжгүй болчихсон үе бөгөөд ) яаралтай өөрчлөгдөж анхны түргэн тусламжын газар болж хүмүүсийн амь насыг аварсаар байгаа гэж олон нийтийн дунд яригдаж байна.
Ишиномаки хотын захиргааны ажилтны ярьж байгаагаар бол цунами ирж байгаа мэдээлэл цацагдан олон хүмүүс машинаараа өгсүүр зам руу явцгаасны улмаас зам түгжирч хүмүүс гарах гарцгүй хөдөлгөөнгүй тэр хэвээрээ хөөж ирж буй цунамиг хараад нас барсан хүмүүс ямар ихээр айж гунигтай байсан болоо. Ишиномаки хотын нас барагсад болон ор сураггүй алга бологсод бүгд 5795 хүн байгаа бөгөөд гамшиг учирсан бүх хот, тосгон, мужуудаас хамгийн олон нь юмаа. Хотын захиргааны ажилтнуудын яриагаар бол өдөр болгон янз бүрийн сэрдхийм үйл явдалыг сонсонгоо ажил хийхэд үнэхээр хэцүү байсан.
Ишиномаки хотын Ишиноморишётаро хэмээх зурган номны алдартай зураач байдаг ба Ишиномори гэдэг зурган номны уран зургийн галерей ч бас байдаг. Тэр галерей хаагдсан байсан боловч түүний гадаа ширээн дээр олон альбом болон зурагнууд тавиастай байсан. Бүгдээрээ шавар болон далайн шорвог усаар угаагдсан байсан бөгөөд газар хөдлөлтийн гамшигийн дараа 3 сар өнгөрсөн ч гэсэн худалдаж авъя гэх хүмүүс цөөрсөн. Эд зүйлийн гунигтай тал нь иймэрхүү юмдаа. Гамшигаас үлдсэн хог хаягдал нь далайн эргийн дагуу их хэмжээний автомашины төмрийн сэг хаягдал гэх мэтээр хувааж ангилсан боловч хөлдөөсөн загасны үйлдвэрийн нэвшисэн эвгүй үнэр одоог хүртэл арилаагүй байна. Гамшигийн дараа машин авах хүсэлтэй хүмүүс хуучин машин авч байгаа бөгөөд үнэ нь гамшиг болохын өмнөхөөс 1,7 дахин өссөн байна.
Сэндай хот
Сэндай хотын усан онгоцны боомт бол Миягино дүүрэг Тагажёо хот Шигикэ якомагид хотуудыг хамарсан байдаг бөгөөд томоохон гүйлгээ арилжааны боомт юм. Кирин шар айрагны үйлдвэр хаагдах болж, Тоёото автомашины экспортлохын өмнөх их хэмжээний шинэ машинуудаа цунамид урсгаж уул таарч зогсож тогтоогдсон байна. Зүүн хойд нефтийн үйлдвэр долоо хоногийн турш шатсан гэдэг. Үнэхээр сэтгэл шимширмээр аюул хохирол болсон.
Сэндай сургуулийн ахлах ангийн багш ийнхүү өгүүлж байна. Багш нь дүрслэх урлагийн хичээл дээр байгалийн үзэмж зураг зурцгаая гэхэд уйлж байсан сурагчид ч гэсэн байсан болохоор зур гэж хэлж чадаагүй. Газар хөдлөлт болохын өмнөх болон дараах байгалийн өнгө төрхийн өөрчлөлт нь үнэхээр нүд хальтрам болсон байсан гэж ярьж байсан. Тэгээд гэр бүлээрээ мужаас өөр муж руу шилжих хүмүүс ч байна.
Мөн Сэндай хот доторх их сургуулийн гадаад оюутнуудын 60% нь нутаг буцсан гэдэг.
Сэнрикү хурдны зам нь нэг талаараа далайн уснаас хамгаалах хаалтын талд нь тариалангийн талбай байсан. Далайн усаар бүрхэгдсэн тариалангийн талбай нь дахин тариа тарьсан ч ургахааргүй болсон байжээ.
Сэндай хотын захирагч энэ гамшигийн хохирогчдод үзүүлэх тусламж дэмжлэгийн олон төрлийн системийг хүргэж байгаагаас өдөр тутмын амьдралд нь тусламж үзүүлэх, амьдрах орон сууцаар хангах, жижиг дунд үйлдвэр болон газар тариаланг идэвхижүүлж сэргээх гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэж байна. Тэдгээрийн талаар нарийн тодорхой тусгасан байна. Үүний агуулгад газар хөдлөлтийн дараа хэд хэдэн нэмэлт өөрчлөлт болон засвар оруулсан байна.
Хотын захиргааны газрын дотор орон нутгуудаас болон хилийн чанадаас дэмжсэн захиа болон 1000 цаасан шувуу тавиастай байсан. Япон орныг өмнөх байсан байдалдаа эргэж оръё гэх том хүн болон хүүхдүүдийн зураг, гай гамшигийн байдлыг зураг болон зарлалд хотын иргэд засаг захиргаатайгаа хамтдаа зогсож даван туулах гэсэн байна.
Нөгөө талаас мужийн яам бол цаашлаад сүрлэг гайхалтай барилга байгууламжаар тухайн хот, муж, тосгон дох түр засаглалын байгуулагатай холбоотойгоор хотын захиргааны газар өнгө төрхөө өөрчилсөн байна.
Нүдээрээ харж, чихээрээ сонсох боломжийг олсон явдал нь миний бодол оюун ухааныг тайлж өгсөн.









6. Томоохон гамшигийн хохиролын хуулийн сэдэв
• Атомын цахилгаан станцын гамшигт хандаж тухайн орон нутгийн засаг захиргааны томоохон өргөн бүс нутгийг хамарсан түр хорогдох тогтолцоог хэрэгжүүлэхийн дээр [Аюул гамшигийн ерөнхий хууль]-ийг боловсронгуй болгох.
• Мужаас түр гарсан дүрвэгсдийн тусламж дэмжлэгийн төлөө [Гамшигт өртөгсдөд тусламж үзүүлэх хууль-]ийг тохируулан оногдуулах.
• Байшин барилга бүхэлдээ сүйрсэн ба тал нурсан зэргийг тохируулах бүтээн байгуулалтын масштаб, орон сууцны асуудлын төлөө [Гамшигт өртөгсдийн амьдрах байр дэмжих тухай хууль]-ийг тал ба бүхэлдээ нурж сүйдсэн ч гэж тохируулан хохиролыг барагдуулах сэдэв асуудал.
• Гамшигт хохирогсдын нэн түрүүнд түрээслэх эрхийг нягтлан [давуу эрхтэйгээр түрээсийн хууль]-нд дахин нэмэлт оруулах нь хэцүү төвөгтэй болох асуудал байна.
• Бусад нь: [Онц аюултай гамшигийн хууль]
[Гамшигийн уй гашуун мөнгөний зарцуулалттай холбоотой хууль]
[Хүний эрхийг хамгаалах онцгой анхны тусламжын хууль]
[Гамшигийн хохирогсдод хандаж түрээсийн татварыг багасгах, татвар хураах хугацаа хойшлуулахтой холбоотой хууль]















7. Одооноос л мэргэжилтнүүд мэдээлэл технологийн тархацыг
Японы нийгэмд маш хурцадмал нөхцөл байдал үргэлжилсээр байгаа бөгөөд янз бүрийн салбарын хүмүүсийн санал бодол улам бүр дамжигдан түгсээр байгаа нь сайн зүйл биш гэж үү?
Газар хөдлөлтийн урьдчилсан мэдээллийн судалгааны дэвшилтийн үр дүнг жирийн ард иргэд ойлгож чадах хэлбэрээр олон нийтэд түгээх ёстой.
Энерги асуудлын гол гогцоо болж байгаа атомын цахилгаан станцын дэлбэрэлтийг өртөг зардал, цацрагт идэвхит бодисын тархалтын хурд болон хэмжээний талаар хамгийн сүүлийн үед үнэн зөв мэдээ мэдээллийг олон нийтэд ил тодорхой болгох ёстой байсан ч тэгээгүй. Үүнээс шалтгаалаад энэ удаагийн гамшигт учирсан гарз хохирол алдагдал болон энергийн бодлогийн хүрээнд авч хэрэгжүүлэх чухал өөрчлөлтийг хийх замыг нээх байсан байхаа.
Хуульчдын хувьд энэ удаа атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн осол нь байгалийн гамшиг үү, эсвэл хүн төрөлхтнөөс үүдэлтэй гамшиг уу гэдгийг хэлэлцүүлэхийн дээр засгийн газар болон Токио цахилгаан эрчим хүчний станц хуулийн хүрээнд хариуцлагийг маш нарийн хэмжилзүйгээр тооцох хэрэгтэй болоод байна. Иймэрхүү ял шиитгэл нь өнөөгийн Япон улсад хэцүүхэн асуудал гэж бодож байгаа болон энэ тохиолдолд ул үндсээр нь ил тодорхой дэлгэж чадах юм бол түүхэндээ томоохон шүүх зарга болно гэсэн яриа ч байгаа.
Дахин сэргээн босголтын төлөвлөгөөг Мия муж зэрэгт төлөвлөж байгаа ч эдийн засаг газарзүйн судлалын салбарын мэргэжилтнүүд бол нэг талыг барьсан санал бодлоос бүр илүүг тооцоолж одоо л ажиллах хэрэгтэй гэж байна. Цаашлаад хаягдал балгасыг устгах үгүй болохоос авхуулаад, орон сууц барилга байгууламж барих, түүний дараагаар үйлдвэрлэлийг дахин хөл дээр нь босгох төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд гамшиг учирсан орон нутгийн засаг захиргааны гол үүрэг гүйцэтгэх юм.
Эрсдэлийн менежиментийг тооцоодог мэргэжилтнүүдийн хувьд өнөөгийн байдал нь судалгааны материалын эрдэнэсийн сан мэт зүйл юм.
Шуурхай яаралтай үед ашиглах өндөр хурдны мэдээлэл технологийн сүлжээг бий болоогүйн улмаас гар утас холбогдохгүй байгаа гэх асуудалд мэдээлэл технологийн мэргэжилтнүүд шинэ санаа болон техник технологийн талаар улам бүр олон нийтэд түгээж дамжуулах ёстой болов уу. Цаашлаад газар хөдлөлтийн гамшиг, атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн асуудлын тухай хүүхдүүдийн сониучхан асуултууд нь боловсролтой холбоотой сэтгүүл зэрэгт нийтлэгдээгүй байгаа явдал юм. Ийнхүү анир чимээгүй байгаа нь яагаад юм болоо? Сургуулийн багш нар энэ асуудалд сандрах мэгдэхгүй байгаа нь сэтгэл түгшээж байна. Эсвэл учир явдалын бодит үнэнийг сурагчид болон бага насны хүүхдүүдийн асуултанд томчууд хариулж чадахгүй эргэлзээтэй байна гэсэн бодол ч гарч ирж байна аа.
Дүгнэлт
Тус нийтлэлд хэд хэдэн буруу ташаа ойлголт гарч ирж байна.
• Их газар хөдлөлтийн гамшигт авч хэрэгжүүлж буй бодлогийн хүрээнд засгийн газар “Атомын энергийн комисс” болон “Атомын энергийн аюулаас хамгаалах байгууллага”-Ыийг нүсэр том бүтэцтэйгээр байгуулсан. Тус 2 комисс нь огт дэмий хэрэггүй зүйл гэсэн санал бодол нь буруу ташаа ойлголт юм.
• Ардчилсан намаас газар хөдлөлтийн гамшиг, атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн авч хэрэгжүүлж буй бодлого шүүмжлэгдэж байгаа учраас олонхи атомын цахилгаан станцыг барьж байгуулсан нам бол ардчилсан нам гэж үзэж байгаа нь буруу ойлголт юм.
• Атомын энергээс гадна байгалийн энерги байхгүй гэсэн ойлголт нь эндүүрэл юм (Гал, усны хүчийг ашиглан цахилгаан эрчим хүч гаргаж авах гэх мэт )
• Энэ удаагийн газар хөдлөлт, цунами болон атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн хор хохирол мөн гамшигт нэрвэгдсэн нутаг дэвсгэр, ард иргэд, дүрвэгсэдийг ангилж хуваагаагүй нь алдаа юм.
• Гадаадын иргэд олон байсан бөгөөд Япон улс бүхэлдээ цацрагт идэвхит бодис тархаж байгаа гэсэн нь бол буруу ойголт юм.
• Ерөнхий сайд л солигдчихвол бүх асуудлыг шийдвэрлэж чадна гэх түргэн яаруу шийдвэр ч гэсэн ташаарал юм.
• Зүүн хойд 6 мужид Хокурикү бүс нутгийн (Фүкүи, Ишигава, Тояма, Ниигата мужууд багтдаг) мужийг оруулж байгаа нь эндүүрэл билээ.

出版記念会 2.JPG
出版記念会3.JPG
出版記念会 4.JPG会食の様子
出版記念会 5.JPG
出版記念会 6.JPG
友紀子からの花束.JPG長女・友紀子からの花束
終了後建物の外での集合写真.JPG終了後建物の外での集合写真